Бидний тухай
Монголын метал болон шилэн фасадны манлайлагч.
Илчит Цамхаг Интернейшнл нь метал болон шилэн фасад, цонх, хаалганы системээрээ салбартаа чанарын стандартыг тогтоогч юм. Бид зөвхөн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Reynaers Aluminium (Бельги) болон AGC Glass-ийн материал ашигладаг. Энэ нь Монголын зах зээл дээр бусдаас ялгарах гол давуу тал — гэрчилгээтэй, баталгаатай, Европын стандартад нийцсэн систем.
Эхлэл
2012 оноос хойш Монголд хамгийн их танигдсан барилгуудын өнгө төрхийг цогцлоож байна.
Бид 2012 оноос барилгын метал болон шилэн фасад, цонх, хаалга үйлдвэрлэл, угсралтын чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн.
Үндэсний хэмжээний бүтээн байгуулалт: Бид нийслэл Улаанбаатар хотоос гадна аймгийн төвүүд болон бусад хотуудад урт хугацааны үнэ цэнтэй, орчин үеийн барилгын төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Зураг төслөөс эхлээд үйлдвэрлэл, угсралт хүртэлх бүх үе шатыг бүрэн хариуцаж, Монгол орны -40 хэмийн нөхцөлд зориулсан чанарын баталгааг хангаж ажилладаг.
Бидний хүч – баг хамт олон: Манай хамт олон 30 гаруй инженер, техникийн ажилтнаас бүрддэг. Тэдний 40% нь дээд боловсролтой инженер, менежерүүд, 60% нь техник мэргэжлийн дадлага туршлагатай мэргэжилтнүүд. Бид Европ болон олон улсын жишигт хүрсэн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, захиалагчийнхаа сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавьдаг.
Тоо баримт
Бидний зарчим
Европ стандарт
Бельги дэх дэлхийн топ Reynaers Aluminium-ийн туршилтын төвд баталгаажсан.
Гоо зүй
Өргөн сонголттой систем нь архитекторуудад төсөөлсөн бүхнээ бодит болгох боломжийг олгодог.
Түншлэл
Төслийн бүхий л шатанд хамтдаа байх түнш — үйлдвэрлэл, угсралт, борлуулалтын дараах үйлчилгээ.
Тогтвортой хөгжил
Дулаан тусгаарлалтын систем, эрчим хүчний хэмнэлт, ашиглалтын хугацаан дахь бага нүүрстөрөгч.